Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТОВ ЗАРЛАГДЛАА

2025-11-27

Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-т заасны дагуу Нийтийн сонсголын товыг хүргэж байна.
✍️Сант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төсвийн хяналтын сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд Та бүхнийг оролцохыг урьж байна.
✍️Төсвийн хяналтын сонсголын сэдэв:
“Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт, шинээр бий болсон хөрөнгө, эд зүйлийн хадгалалт хамгаалалт, зарцуулалт”
✍️Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
Хаяг: ИТХ-ын ажлын албаны 104, 118 тоот өрөө
Холбоо барих утас: 89164976, 86186881
Цахим шуудангийн хаяг: sant.khural@ov.gov.mn
Бүртгэл: Төсвийн хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Жич: Ажиглагчийн тоо: 10
ИТХ-ын Хурлын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%