Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Сонголт таны гарт аяны хүрээнд видео контент бүтээх уралдаан зарлалаа.

2025-10-01

Аймгийн хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сонголт таны гарт” хоёр сарын аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд р видео контент бүтээх уралдаан зохион байгуулж байна.
✍️Тус уралдаан нь залилах гэмт хэрэг болон цахим орчинд гэмт хэргийн хохирогч болох эрсдлийн талаар иргэд болон сурагчдад ойлголт өгөх, хууль эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэхэд оршино.
✍️ Хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 8-аас 10 дугаар сарын 15-ны хооронд.
✍️Тавигдах шаардлага: Уралдаанд оролцогч нь “Залилах гэмт хэрэг” сэдвийн хүрээнд цахим орчинд гэмт хэрэг үйлдэгдэх, хэрхэн сэргийлэх талаарх утга санааг илэрхийлсэн байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь бичлэг дуу, дүрс тод, оюуны өмчид халдаагүй, ёс бус үг хэллэг ашиглаагүй, эерэг хандлагатай байх ба нийт хугацаа 3 минутаас хэтрээгүй байна.
✍️Уралдаанд оролцогч нь бүтээлийн нэр, анги, багшийн нэр холбоо барих утасны дугаар, контентын хамт 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө sant.khural@ov.gov.mn хаягаар цахимаар ирүүлнэ. Ирсэн бүтээлийг Сант иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын фэйсбүүкээр дамжуулан түгээнэ.
✍️Шалгаруулалт: Ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа уралдааны сэдвийн хүрээнд агуулгыг олон нийтэд энгийн ойлгомжтой, товч тодорхой илэрхийлсэн зэрэг ур чадварыг харгалзан шалгаруулан байр эзлүүлнэ. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс шилдэг 2 бүтээл, болон олон нийтийн хамгийн их хандалт авсан 1 бүтээлийг шалгаруулж урамшуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9124
7453 / 82%
1033 / 11%
304 / 3%
334 / 4%