
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, төлөөлөгчдөд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг, ИТХ-ын хуралдааны зохион байгуулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, орон нутгийн төсөв, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах, хяналт тавих үйл явцын талаар сургалт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаа явууллаа.