Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

орон нутгийн хөгжлийн сангаар 2023 онд хийгдсэн ажлын хэрэгжилт, зарцуулалтад хийгдэх нийтийн сонсголын тов зарлагдлаа

2024-04-22

Нийтийн сонсголын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Нийтийн сонсголын товыг хүргэж байна.
🖊Сант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 17/03 дугаар тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангаар 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт, зарцуулалтад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Нийтийн сонсгол зохион байгуулахаар болсон тул та бүхнийг оролцохыг урьж байна.
🖊Сонсголд дараах хүмүүс оролцож болно. Үүнд: оролцогч, ажиглагч, шинжээч, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг бүгд оролцож болно.
Сонсголд оролцож санал хэлэх, тайлбар, мэдээлэл өгөх хүнийг оролцогч гэнэ. Шаардлагатай бол санал, тайлбар, мэдээллээ урьдчилан бичгээр ирүүлэх ба ИТХ-ын ажлын алба оролцогчдод хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл, сонсголд оролцох зааварчилгаа өгнө.
Харин ажиглагчаар оролцож буй иргэн үг хэлэх эрх эдлэхгүй зөвхөн ажиглана.
Оролцогчоор болон ажиглагчаар бүртгүүлэх хүмүүс
2024.04.19-өөс 2024.04.29-ний өдрийн хооронд ИТХ-ын ажлын албанд бүртгүүлнэ.
Бүртгүүлэхдээ бичгээр, харилцах утсаар, эсвэл Ажлын албанд ирж бүртгүүлж болно.
Бүртгүүлэх хаяг: ИТХ, ЗДТГ-ын 104 тоот өрөө, Ажлын албаны 86194679, 91011339, 86186881 дугаар утсаар бүртгүүлнэ үү.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%