Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Сант сумын ИТХ

САНТ СУМЫН ГХУССЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН.

2017-09-27

САНТ СУМЫН ГХУССЗӨВЛӨЛИЙН  2017 ОНЫ
ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН.



Нэг.Гэмт хэргийн гаралтын талаар

      Сумын хэмжээнд 2017 оны 5-р сарын байдлаар 2 гэмт хэрэг бүртгэгдсэн нь хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг байлаа. Согтуугаар үйлдэгдсэн хэрэг 1, гэмт хэрэгт холбогдсон хүн 1, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 9423000, хохирол төлүүлэлт 270000 төгрөг байна.
              ГХУССЗөвлөлөөс 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг байгууллага, холбогдох албан хаагчдаас санал авч, 3 чиглэлээр 25 ажил хийхээр төлөвлөн ГХУССЗөвлөлийн 1-р хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлууд:

Хоёр. Удирдлага зохион байгуулалтын талаар:

Зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар сумын ГХУСАжлын нэгдсэн төлөвлөгөөний төсөлд санал авч 4 чиглэлээр 27 ажил хийхээр хэлэлцэн батласан. Аймгийн Прокурор болон Цагдаагийн газраас ирсэн судалгаа, ГХУССЗ-ийн цаг үеийн болон бусад асуудлын талаарх хурлыг 2017 оны эхний хагас жилд  2 удаа хийж зөвлөлийн гишүүдэд хийх ажлын чиглэл, үүрэг даалгавар өгч дараах ажлууд хийгдсэн.
2017.01.20-ны 16 цагт сумын Цагдаагийн хэсэг, ГХУССЗ-тэй хамтран иргэдэд 2016 онд хийсэн ажлын тайлангаа тавьж ГХУС ажилд идэвх санаачлагатай ажилласан 1 иргэн,  1 дэлгүүрийг шагнаж урамшуулсан.

Гурав. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 сарын 09-ны өдрийн “Журам батлах тухай” тогтоолын 3.3 дахь хэсэг, Аддиктологийн багийн үйл ажиллагааны аргачилсан зөвлөмжийн 2 дахь хэсгийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ажиллаж байна.

1.Сант суманд эхний хагас жилийн байдлаар архидан согтуурсан үедээ үйлдсэн зөрчлийн талаар:
    Сант суманд Архинаас үүсэлтэй гэмт хэрэг 2017 оны эхний 6 сарын байдлаар 1 бүртгэгдсэн байна. Эхний 6 сарын байдлаар захиргааны шинжтэй зөрчил 45 гарсан байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулсан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 14 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс 4 иргэнийг баривчлуулж, 10 иргэнийг ЗХТХуулийн 21-р зүйлд заасны дагуу мөнгөн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна. Сант сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 9 дэлгүүр байна. Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд Цагдаагийн алба тогмол хяналт тавин ажилладаг. Одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй.

2. Архи, согтууруулах ундааны хор уршигийн талаарх сургалт сурталчилгаа:
Цагаан сараар “Архигүй цагаан сар” тэмдэглэх уриалга гарган байгууллага, ААН, иргэдэд уриалсан. Ахлах ангийн сурагчдад архи, согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар сургалтыг Хэсгийн төлөөлөгч, ЕБС-ийн нийгмийн ажилтан, сургуулийн эмч, ХГБАХМэргэжилтэн нар ЕБС-ийн ахлах ангийн 238 сурагчдад мэдээлэл сургалт зохион байгуулсан. Соёлын төвийн А, Б зааланд архи, тамхины хор уршгийн талаарх суут мэргэдийн үг, зураг байршуулж, зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааг 00.00 цагаас хэтрүүлэхгүйгээр явуулж байна.
   
3. Архины хэрэглээний асуудлыг илрүүлэх сорил:
    ЭМТ-өөс Архины хэрэглээний асуудлыг илрүүлэх сорилоор судалгааг 14 хоногийн турш эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэдээс авч “Архи согтууруулах ундаа бие эрхтэнд хэрхэн нөлөөлдөг талаар” мэдээлэл гарын авлагыг  тараан өгч ажилласан. Мөн “Гэмт хэрэг, осол зөрчилгүй 2 сарын аян”-ны хүрээнд хийсэн сургалт, мэдээллийн үеэр ТАХ-чдаас архины хэрэглээний асуудлыг илрүүлэх сорилоор судалгаа авсан.
4. Судалгаа:
    Архины хамааралтай иргэд, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа иргэн, архинаас гарсан иргэд, нийгмийн хэв журам удаа дараа зөрчдөг иргэдийн судалгаандаа баяжилт хийсэн. Мөн төрийн албан хаагчдаас архины хамаарлыг тодорхойлох аудит сорилыг авсан.
5. “Аддиктологийн багийн ажлыг эрчимжүүлэх” 2 сарын аяны хүрээнд хийсэн ажил:
    Аймгийн ЗДТГазар, Хууль зүйн хэлтсийн даргын 2017 оны 04-р сарын 3д/185 “Аддиктологийн багийн ажлыг эрчимжүүлэх” 2 сарын аяныг зохион байгуулах  тоотын хүрээнд төлөвлөгөө гарган батлуулан дараах ажлуудыг хэрэгжүүлж ажиллаад байна.
•“Аддиктологийн багийн ажлыг эрчимжүүлэх” 2 сарын аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Нээлтийн үйл ажиллагааг нээж Аддиктологийн багийн ахлагч Г.Буянтогтох үг хэлж, аяны хүрээнд хийгдэж ажлын төлөвлөгөөг ард иргэдэд танилцуулав.
• Нээлтийн үеэр Соёлын төвийн бүжгийн дугуйлангийн сурагчид урлагын номер үзүүлж, архины хамааралтай иргэн О.Болбаатар, Д.Баярсайхан нар дахин архи уухгүй байх амлалтыг сумын ТАХ-дын өмнө өгсөн.
    

 
 
•    Удирдамжийн хүрээнд “Гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдэвт мэдээллийг Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Бээжин танилцуулав.
•    “Архи гэж юу вэ?, Архины хор хөнөөл, зохистой хэрэглээ” сэдэвт мэдээллийг багийн гишүүн Г.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн.
•    “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, гэр бүлийн хүчирхийлэл, маргаанд архи хамгийн их нөлөөлдөг талаарх мэдээлэл сургалтыг ХГБАХМэргэжилтэн Г.Ундрал хийв.
     
Сумын “АА” бүлгийн ахлагч Д.Баярсайхан, гишүүн О.Болдбаатар нар иргэдэд архинаас татгалзаж, хамт олон гэр бүл найз нөхдөөрөө архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх уриалгыг гаргалаа.

Энэхүү нээлтийн арга хэмжээ, сургалт мэдээлэлд архины хамааралтай иргэд болон түүний гэр бүлийн нийт 56 иргэн оролцсон байна.
6. Сайн дурын эмчилгээ:
    Сайн дурын эмчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн 3 иргэнийг хордлого тайлах эмчилгээнд хамруулсан байна.
7. Дүгнэлт гаргуулах:
    Архины хамааралтай иргэдэд дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа боловч одоогоор хамруулж амжаагүй, хамрагдах иргэдийн судалгааг гаргасан.

Дөрөв. ГХУС, Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр

Сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил зохион байгуулж Цагдаагийн албатай хамтран 2017.04.11-ний өдрөөс 06.11-ний өдрийг хүртэлх хугацаанд “Гэмт хэрэг, осол зөрчилгүй” 2 сарын аяныг зохион байгуулсан. Энэ аяныг зохион байгуулах болсон учир нь 4, 5-р сард ноолуур гардагтайгаар холбоотой архидалт, захиргааны зөрчил их гардаг учраас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан. Аяны хүрээнд 17 ажил хийхээр төлөвлөж,  Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 06-р сарын 02-ны өдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Төлөвлөгөөний хэрэгжилт 100% биелэсэн. Уг аяны гол зорилго нь байгууллага, ААН, иргэдийг ГХУС ажилд татан оролцуулж, тэдэнд хууль эрх зүйн мэдлэг, хулгайн гэмт хэргээс өөрийн эд хөрөнгөө хамгаалдаг, хөршийн холбоог сайжруулах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажил болсон. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг гарын авлага тараасан.
Тав. Нийтийг хамарсан уралдаан, тэмцээн

    “Гэмт хэрэг, осол зөрчилгүй-2 сарын аян”-ны хүрээнд багийн гишүүд ахлах ангийн сурагчид болон иргэдийн дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, уран жолоодлогын тэмцээн зохион байгуулж ГХУССЗ-ийн сургалт, сурталчилгааны зардлаас 178.0 мян/төг зарцуулж,  5-р багийн иргэн Б.Давааням, Д.Пүрэв-Очир нар 300.0 мян/төг-өөр ивээн тэтгэсэн.

Зургаа. Хяналт шалгалтын талаар

Тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Одоогоор 10 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Бүгд гэрэлтүүлэг, камертай. Гэнэтийн шалгалтыг 1 удаа хийсэн.  Ямар нэгэн зөрчил илрээгүй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%